» » Завхан аймгийн Прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Article information
  • Views: 542
  • Author: zulaa
  • Date: 29-05-2015, 09:57
29-05-2015, 09:57

Завхан аймгийн Прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Category: Site News

     Завхан аймгийн Прокурорын газар нь Улсын Ерөнхий Прокурорын 32 дугаартай тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөн аргачилсан заавар”-т заасны дагуу Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагатай хийх нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.

Уг зөвлөгөөнд Аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтанууд, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нар оролцсон байна.

Нэгдсэн зөвлөгөөнөөр эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаарх санал хүсэлт, прокурор, мөрдөн байцаах байгууллага, шинжилгээний албаны хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудын талаар хэлэлцсэн ба уг зөвлөгөөнөөр Аймгийн прокурорын газраас судалсан шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаархи судалгааны дүнг хэлэлцүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дахин гаргахгүй байх, хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар харилцан ойлголцож нэгдсэн шийдвэр гаргажээ.

Нэгдсэн зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын хүрээнд цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албанд зөвлөмж хүргүүлэн ажиллажээ.

 

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Dear visitor, you are browsing our website as Guest.
We strongly recommend you to register and login to view hidden contents.

Сэтгэгдэл оруулах

Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *