Нийтлэл гаргасан: Хугацаа | | Үзсэн тоо | Сэтгэгдэл |
Article information
  • Үзсэн: 236282
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 3-12-2015, 10:55
3-12-2015, 10:55

Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын “Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Category: Site News

     Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын "Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж, шалгалтын мөрөөр прокурорын мэдэгдэл бичиж, ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгуулан ажилласан байна.

     Сургалтанд нийт 98 хүнийг хамруулан Прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын үйл ажиллагааны талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар сургалтууд орж, гарын авлага, санамж, зөвлөмж тарааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулжээ.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Article information
  • Үзсэн: 809
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 2-12-2015, 19:14
2-12-2015, 19:14

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Category: Site News

   Завхан аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газрын "Эрүүл ахуйн улсын байцаагч нарын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэх”-ийг 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн байдлаар шалгажээ.

Шалгалтанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн улсын байцаагч нарын 29 захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад 4 аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000 төгрөгнөөс 150.000 төгрөг хүртэл нийт 430.000 төгрөгийн, 25 иргэнийг 8.000 төгрөгнөөс 25.000 төгрөг хүртэл нийт 434.000 төгрөгийн торгуулийг шийтгэврийн хуудсаар оногдуулсан ба Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар нь  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж хэвшсэн бөгөөд зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, зөрчлийн тухай тэмдэглэлд өөрсдөөр нь тайлбар бичүүлж гарын үсэг зуруулсан байна. 

 

     Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг нэг бүрчлэн хянаж, түүвэр тэмдэглэл хөтлөх, шалгалтын дүнг прокурор, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр нь засуулж ажилласан байна.

                                     ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 


Article information
  • Үзсэн: 4088
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 8-06-2015, 10:56
Зассан: prokuroradmin
8-06-2015, 10:56

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Category: Site News

        Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг-ийг 2015 оны 05 сарын 29-ны өдөр Завхан аймгийн Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл сумдыг хамруулан Их-Уул суманд зохион байгуулан ажиллалаа.

Article information
  • Үзсэн: 542
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 29-05-2015, 09:57
29-05-2015, 09:57

Завхан аймгийн Прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Category: Site News

 

       Завхан аймгийн Прокурорын газар нь Улсын Ерөнхий Прокурорын 32 дугаартай тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөн аргачилсан заавар”-т заасны дагуу Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагатай хийх нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.

Уг зөвлөгөөнд Аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтанууд, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нар оролцсон байна.