» Улсын Ерөнхий Прокурорын Газрын Тамгын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлын хураангуй тайлан
Article information
  • Views: 708
  • Author: zulaa
  • Date: 31-03-2015, 11:24
31-03-2015, 11:24

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Тамгын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлын хураангуй тайлан

Category: ---

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД 2010 ОНЫ 5 ДУГААР САРААС 2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН 15-НЫ ХООРОНД ТАМГЫН ГАЗРААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ХУРААНГУЙ ТАЙЛАН

         Удирдлага зохион байгуулалт прокурор, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр:

Прокурорын ажлын ачааллыг багасгах зорилгоор прокурорын орон тоог 41, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны орон тоог 150-иар тус тус нэмэгдүүлсэн.

2011 оноос унаа хоолны мөнгө төв суурин газарт ажиллаж байгаа прокурор, захиргааны ажилтнуудад өдрийн 2600 төгрөгөөр , үйлчилгээний ажилтнуудад өдрийн 4000 төгрөгөөр тус тус тооцон олгож захиргаа, үйлчилгээний ажилчдын цалинг 40-170 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, орон нутгаас ирж, очих унаа, шилжин суурьшиж байгаа хүмүүсийн нүүлгэлтийн зардлыг тогтмол өгдөг болсон. Прокурорын цалинг шүүгчийн одоогийн авч байгаа цалинтай зохист харьцаанд байхаар тооцож батлуулах саналыг УИХ, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүдэд удаа дараа хүргүүлж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Шийдвэрлэгдэх шатандаа байгаа. Энэ асуудлыг даруй хугацаанд эцэслэн шийдвэрлүүлэх саналыг дахин хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн прокурорын байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичиг, заавар журмуудыг шинэчилж, прокуроруудын албан ажлын хэрэгцээнд зориулан эмхэтгэн хэвлүүлсэн.

120 прокурор, ажилчдыг хөнгөлттэй нөхцлөөр орон сууцтай болгосны зэрэгцээ улсын хэмжээнд 310 прокурор, ажилтнуудад өөрийн эзэмшлийн 0.07 га газар олгуулах ажлыг зохион байгуулсан.

Прокурор, ажилтнуудыг эмнэлгийн нэгдсэн үзлэгт бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, прокуроруудын амь нас, тээврийн хэрэгслийн даатгалыг жил бүр байгууллагаас төлдөг болсон.

Прокурорын байгууллагад нийт 3 прокурор докторын, 169 прокурор, ажилтнууд магистрын зэрэг хамгаалснаас одоо докторантурт 7, магистрантурт 113 прокурор, ажилтнууд суралцаж байна.

Эдгээрээс гадаад 6 улсад нийт 8 прокурор хэлний болон магистр, докторын сургалтанд 6 сараас 2 жилийн хугацаатай хамрагдаж 4 прокурор магистр, 1 прокурор докторын зэрэг хамгаалсан.

Дотоод сургалтын хүрээнд прокурор, ажилтнуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч Герман, Франц, Англи, Хинди, Турк хэлний сургалтуудыг зохион байгуулж, нийт 87 прокурор, ажилтнуудыг хамруулснаас гадна "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд прокурор, ажилтнуудын дунд Монгол бичгийн сургалтыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулсан.

Прокурор, ажилтнуудыг гадаад болон дотоодод аялуулах хөтөлбөрийн хүрээнд Улан-Удэ, Хөх хот, Хайнан, өөрийн орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, үүнээс гадаад улсад хийх айлчлал, сургалт, семинар, бусад арга хэмжээний хүрээнд нийт 23 улсад давхардсан тоогоор 460 прокурор, ажилтнуудыг хамруулсан байна.

Төв, орон нутгийн прокурорын байгууллагуудтай хурал зөвлөгөөн хийх, онлайн сургалт зохион байгуулах Видео хурлын заалыг шинээр байгуулсан.

Улсын Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн барилгыг Засгийн газрын шийдвэрээр прокурорын байгууллагад шилжүүлэн авч бүрэн засвар хийж, прокурорын байгууллагын Сургалт, судалгааны төвийг байгуулсан.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч Улс аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн автомашины парк шинэчлэлтийг 2011 онд бүрэн хийсэн.Харин Сум дундын прокурорын газрын автомашины парк шинэчлэлтийг энэ оны эхний хагас жилд бүрэн шийдвэрлэхээр холбогдох газруудад санал хүргүүлсэн. Шийдвэрлэгдэх шатанд байна.

Хөдөө, орон нутагт шилжин болон шинээр томилогдон ажиллах прокурор, ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн прокурорын газруудыг 5-9 албаны орон сууцтай болгосон.Орон нутагт нийт албаны 147 орон сууцанд прокурор,ажилтнууд амьдарч байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Прокурорын холбооны дэргэдэх Сургалт, амралтын цогцолбор байгуулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа. Энэ цогцолборын дэргэд туслах аж ахуй байгуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үхэр, гахайн туслах аж ахуй, зоорь, хүлэмж гэх мэт./ 24 үхрийн фермерийн байшин, 35 гахайны байр 45 гахайтай, 80 тн хүнсний ногооны зоорь, 3 га жимс жисгэний талбай 1100 чацарганы суулгацтай, 26*4 харьцаатай 2 хүлэмж гүзээлзгэний суулгацтай огурци, помидор тариалдаг, 4*6 хэмжээтэй ногоочны амьдах байр, 5 ханатай монгол гэр, жижиг оврын трактор, 6 га хүнсний ногооны газар бий болгосон ба одоо зооринд 20 тн хүнсний ногооны үлдэгдэлтэй/

Прокурорын байгууллагын Ахмадын санг бий болгож, ахмадуудаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, жилд 2 удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг, ахмадуудтай холбоотой нийгмийн асуудлыг УЕПГ-аас тухай бүр бүрэн шийдвэрлэж байгаа.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох үүднээс мэдээллийн нэгдсэн сан бүхий прокурорын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, мониторинг хийх бүртгэлийн программ хангамжийг боловсруулж нэвтрүүлсэн.

Хэвлэл мэдээллийн алба шинээр байгуулж өөрийн студ бий болгосон. Шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангасан.

Прокурорын байгууллагын вэб сайтыг бүрэн шинэчлэж, олон нийтэд нээлттэй болгож прокурорын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг сурталчилж байна.

Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс аймгийн прокурорын газрын конторын болон Сургалт судалгааны төвийн дэргэд шинээр баригдах спорт заалны барилгын зураг төсвийн хийлгэж бэлэн болгосон.

Жил бүрийн төсөвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг хүрэлцэхүүц хэмжээгээр суулгаж нэгжүүдэд хэрэгцээнийх нь дагуу хуваарилдаг болсон.

Сум дундын прокурорын газрын авто машиныг 2015 оны 4 дүгээр сард багтаан шийдвэрлүүлнэ.Холбогдох газарт хүсэлт хүргүүлсэн.Шийдвэрлэх шатанд байгаа.

Баянөлгий аймгийн, Ханбогд сум дундын прокурорын газрын болон Эрүүгийн хэргийн төв архивын конторын барилга 2015 оны эхний хагас жилд ашиглалтанд орно.

 
 

 

"ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2011-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр 9 бүлэг, 49 зүйлтэй.

        Хөтөлбөрийг бүлгээр нь авч үзвэл:

1. Үндсэн хуульд заасан "хүний эрх,эрх чөлөөг”-г хангах;

2. Үндсэн хуульд заасан "ардчилсан зарчимд нийцүүлж,прокурорын үйл ажиллагааг явуулах;

3. Үндсэн хуульд заасан "хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”шудрага ёсыг тогтоох зарчмыг хангах;

4. Гэмт хэргээс учирсан иргэнийгтөр бүрэн төлөөлж түүний эрх,эрх чөлөөг хамгаалах;

5. Үндсэн хуульд заасан "хууль дээдлэх” зарчмыг хэрэгжүүлэх;

6. Монгол улсын хүний эрхийн талаарх олон улсын гэрээг хэрэгжүүлэх;

7. Олон нийт,ард түмэнд ойр,хурдан шуурхай,хүртээмжтэй байх авилга хүнд суртлаас ангид байж шат дараалал давхардлыг багасгах;

8. Хариуцлагын тогтолцоог шинэчлэх,хамгаалалт аюулгүй байдлыг хангах;

9. Хүний нөөц бий болгох урт хугацааны хөтөлбөр боловсруулах,прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах;

        Хөтөлбөрийн хэрэгжилт 67 хувийн биелэлттэй байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бодит ажил:

1. Прокурорын байгууллагын бүтэцийг өөрчилж иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод, шуурхай, шат дамжлага багатай болгосон.

2.Хяналтын ажлын заавар журам,бусад эрх зүйн бусад акт, тушаал шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн өөрчилж эмхэтгэсэн.

3. Прокурорын байгууллагын хариуцлагын тогтолцоог сайжруулах, дээд шатны прокуророос доод шатны прокурорт хууль зөрчин нөлөөлөх нөллөөлийг үгүй болгох энэ тохиолдолд доод шатны прокуророос өөрийн гаргасан шийдвэрийг хамгаалан гомдол гаргах эрхийг бий болгосон.

4. Прокурорын ажлын ачааллыг багасгасан /техникийн чанартай ажлыг туслах ажилтнаар хийлгэдэг болсон/

5. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны менежментийг дахин инженерчилж мониторнгийн програм хангамжийг боловсруулж системийн хэмжээнд 2013 оноос нэвтрүүлсэн өөрийн цахим сүлжээтэй болсон. /техник тоног төхөөрөж сандал ширээгээр бүрэн хангасан/

6. Прокурорын байгууллага өөрийн бие даасан сургалт, судалгааны төвтэй болсон. Олон улсын сургалтын төвийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулах ажлыг эхлүүлсэн ажил 60 хувьтай хэрэгжиж байгаа.

7. Прокурорын байгууллагын ажилтнуудыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилох механизмыг бий болгосон.

8. Прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,магистр,доктор,дотоод гадаадад сургалтанд хамруулах, давтан сургах тодорхой чиглэлээр мэргэшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах болсон,2010 оноос хойш 23 улсад зөвхөн гадаадын сургалт, семинар, хурал, зөвлөлгөөнд давхардсан тоогоор нийт 455 хүн хамрагдсан.

9. Прокурорын байгууллагын гадаад харилцааг шинэ шатанд гаргасан. Шинээр 7 улстай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажилласан.

10. Ханбогдод сум дундын прокурорын газар шинээр байгуулж, 11 прокурорын газрыг шинэ конторын байртай болгосон.

11. Системийн хэмжээнд албан ажлын автомашины парк шинэчлэлийг бүрэн хийсэн.

12. Орон нутагт томилогдон ажиллах прокурор ажилтны амьдрах албаны орон сууцыг бүрэн шийдсэн. Нэг аймагт 5-с доошгүй байхаар тооцож.

13. Нийт прокурор ажилтнуудыг өөрийн эзэмшлийн 07 га газартай болгосон.

14. Нийт 120 прокурор, ажилтныг хөнгөлттэй үнийн нөхцлөөр орон сууцжуулсан.

15. Туслах аж ахуй бий болгосон. /үхэр,гахайн фермер, 6 га газар хүнсний ногоо,3 га газар жимс жимсгэнэ.2 хүлэмжинд нарийн ногоо, 80 тонн ногооны зоорь бий болгосон/

16. Прокуроруудад гадаад хэл/англи, франц, герман, турк/ болон үндэсний монгол бичиг сургах болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

17. Прокурорын байгууллага тухайн нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч зохион байгуулдаг, чиглүүлдэг, иргэдэд ажлаа тайлагнадаг тэдний санал гомдлыг хүлээн авч нэн даруй шийдвэрлэдэг болсон.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь дүгнэж үзвэл:

- Прокурорын байгууллагын мониторнгийн үйл ажиллагаа боловсронгуй цахим ой санамжтай болсон.

- Прокурорын байгууллагын прокурор ажилтнууд сэтгэл тайван ажиллах, амьдрах нөхцөл бүрэн хангагдсан.

- Прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан сургах тэднийг мэргэшүүлэх нөхцөл бүрдсэн.

- Прокурорын байгууллагын үйл ажиллагаа шат дамжлага, хүнд суртал багатай, иргэдэд нээлттэй болсон.,


 
Dear visitor, you are browsing our website as Guest.
We strongly recommend you to register and login to view hidden contents.
<
Ramonplogy

19 5-р сао 2017 13:13

Article information
  • Group: Guests
  • Registered date: --
  • Status:
  • Articles: 0
  • Comments: 0
ССылку для подготовки к ЕГЭ и ГИА оставляю ниже



http://крц-эрудит.рф/предметы/история/подготовка-к-егэ



-----

Как вы могли такое подумать



смотреть фильмы 2017 онлайн

Сэтгэгдэл оруулах

Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *