Нийтлэл гаргасан: Хугацаа | | Үзсэн тоо | Сэтгэгдэл |
Article information
  • Үзсэн: 810
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 2-12-2015, 19:14
2-12-2015, 19:14

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Category: Site News

   Завхан аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газрын "Эрүүл ахуйн улсын байцаагч нарын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэх”-ийг 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн байдлаар шалгажээ.

Шалгалтанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн улсын байцаагч нарын 29 захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад 4 аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000 төгрөгнөөс 150.000 төгрөг хүртэл нийт 430.000 төгрөгийн, 25 иргэнийг 8.000 төгрөгнөөс 25.000 төгрөг хүртэл нийт 434.000 төгрөгийн торгуулийг шийтгэврийн хуудсаар оногдуулсан ба Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар нь  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж хэвшсэн бөгөөд зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, зөрчлийн тухай тэмдэглэлд өөрсдөөр нь тайлбар бичүүлж гарын үсэг зуруулсан байна. 

 

     Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг нэг бүрчлэн хянаж, түүвэр тэмдэглэл хөтлөх, шалгалтын дүнг прокурор, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр нь засуулж ажилласан байна.

                                     ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР