Нийтлэл гаргасан: Хугацаа | | Үзсэн тоо | Сэтгэгдэл |
Article information
  • Үзсэн: 1324
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 16-12-2015, 14:43
16-12-2015, 14:43

2016 оны шинэ жилийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Category: ---

Завхан аймгийн прокурорын газраас 2016 оны шинэ жилийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах "Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнийг прокурор, ажилчид тэдний гэр бүлийнхэнийг хамруулж зохион байгуулсан нь илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Мөн аймгийн прокурорын нэрэмжит 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, прокурор, ажилчид болон тэдний гэр бүлийнхэн нэг оройг спортоор хичээллэн, эрүүл мэнддээ анхаарсан сайхан үйл ажиллага болсон байна.

Мөн тэмцээний үеэр тус байгууллагын жижүүр Б.Адилбишийн олон жил спортоор хичээллэсэн хөдөлмөрийг нь үнэлж "Олимпийн хорооны алтан медал”аар шагнасан байна.

Article information
  • Үзсэн: 236282
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 3-12-2015, 10:55
3-12-2015, 10:55

Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын “Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Category: Site News

     Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын "Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж, шалгалтын мөрөөр прокурорын мэдэгдэл бичиж, ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгуулан ажилласан байна.

     Сургалтанд нийт 98 хүнийг хамруулан Прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын үйл ажиллагааны талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар сургалтууд орж, гарын авлага, санамж, зөвлөмж тарааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулжээ.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Article information
  • Үзсэн: 809
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 2-12-2015, 19:14
2-12-2015, 19:14

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Category: Site News

   Завхан аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газрын "Эрүүл ахуйн улсын байцаагч нарын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэх”-ийг 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн байдлаар шалгажээ.

Шалгалтанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн улсын байцаагч нарын 29 захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад 4 аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000 төгрөгнөөс 150.000 төгрөг хүртэл нийт 430.000 төгрөгийн, 25 иргэнийг 8.000 төгрөгнөөс 25.000 төгрөг хүртэл нийт 434.000 төгрөгийн торгуулийг шийтгэврийн хуудсаар оногдуулсан ба Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар нь  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж хэвшсэн бөгөөд зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, зөрчлийн тухай тэмдэглэлд өөрсдөөр нь тайлбар бичүүлж гарын үсэг зуруулсан байна. 

 

     Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг нэг бүрчлэн хянаж, түүвэр тэмдэглэл хөтлөх, шалгалтын дүнг прокурор, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр нь засуулж ажилласан байна.

                                     ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР