Нийтлэл гаргасан: Хугацаа | | Үзсэн тоо | Сэтгэгдэл |
Article information
  • Үзсэн: 946
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 17-04-2015, 16:38
17-04-2015, 16:38

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Category: ---

        Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ч.Алтансүх нар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт мэдээллийг иргэдээс хүлээн авах, зарим асуудалд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн урд чиглэлийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудын ард иргэдтэй уулзаж Прокурорын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, 2014 оны аймгийн болон тухайн сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар болон шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, үзэл баримтлал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах талаар мэдээлэл хийж, боршур материал иргэдэд тарааж ажиллажээ.



Article information
  • Үзсэн: 567
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 17-04-2015, 16:18
17-04-2015, 16:18

Завхан аймаг дахь Политехникийн коллежид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалгалаа

Category: ---

       Завхан аймгийн прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан аймаг дахь Политехникийн коллежид 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалган танилцаад, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин давтан гаргахгүй байх талаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгох тухай мэдэгдэл бичиж хүргүүллээ.