» Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа
Article information
  • Views: 945
  • Author: zulaa
  • Date: 17-04-2015, 16:38
17-04-2015, 16:38

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Category: ---

      Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ч.Алтансүх нар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт мэдээллийг иргэдээс хүлээн авах, зарим асуудалд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн урд чиглэлийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудын ард иргэдтэй уулзаж Прокурорын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, 2014 оны аймгийн болон тухайн сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар болон шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, үзэл баримтлал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах талаар мэдээлэл хийж, боршур материал иргэдэд тарааж ажиллажээ.

Мөн иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийн дагуу холбогдох материалтай танилцаж газар дээр нь хариу өгч ажилласан бөгөөд сумын хэсгийн төлөөлөгчийн шалгаж байгаа гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн ажиллагаатай танилцаж, чиглэл өгч хэргийн хугацаа болон хуульд заасан журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гаргаж буй эсэхтэй танилцсан байна.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Амар тайван амьдралын төлөө” нэртэй "Дэвжээ” тэмцээнийг сум бүрт зохион байгуулан шалгарсан баг хамт олныг шагнаж урамшуулан ажиллажээ.

Цаашид Завхан аймгийн бүх сумуудаар явахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Dear visitor, you are browsing our website as Guest.
We strongly recommend you to register and login to view hidden contents.

Сэтгэгдэл оруулах

Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *